Газрын тосны үнэ өслөө

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ өслөө

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны хангамж тооцоолж байснаас сайн гарсантай холбогдуулан нефтийн үнэ өсчээ. Арванхоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ 40 центээр өсч, баррель WTI маркийн нефть 82,15 ам.доллар болсон бол Лондоны бирж дээр Брент маркийн нефтийн үнэ 83,26 ам.доллар болж, 40 центээр унажээ.

АНУ-ын түүхий нефтийн хангамж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт 6,4 сая баррелиар өссөн гэсэн тооцоо гарсан нь нефтийн үнийн өсөлтөд голчлон нөлөөлжээ. Энэ хэмжээ нь судлаачдын тооцоолж байснаас бараг зургаа дахин их байгаа байгаа юм. Үүнээс гадна дэлхийн эдийн засаг сэргэж, автомашины борлуулалт их байгаа нь нефть бүтээгдэхүүний хэрэгцээг нэмнэ хэмээн эдийн засагчид үзэж байна.

Газрын тосны зах зээлд болсон бас нэг томоохон үйл явдал нь Аляскийн газрын тосны нөөц тооцоолж байснаас хамаагүй байгаа хэмээх судалгаа байлаа. Өмнөх 2002 оны судалгаагаар 10,6 тэрбум баррель нефть байгаа гэсэн энэхүү нөөцөд одоо 896 сая баррель нефть байгаа гэсэн шинэ судалгаа гарчээ. Энэ нөөцийг 1923 онд илрүүлж байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж