“US Steel” 51 сая ам.долларын алдагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

“US Steel” 51 сая ам.долларын алдагдал хүлээв

АНУ-ын “US Steel” корпораци гуравдугаар улиралд 51 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ нь хувьцаа болгоноосоо 35 центийн алдагдал хүлээсэн гэсэн үг юм. Аж үйлдвэрлэл эрхэлдэг тус компани сүүлийн жилүүдэд маш их алдагдал хүлээж байгаа бөгөөд жилийн өмнө хувьцаа бүрээс 2,1 ам.доллар алдаж, нийт 303 сая ам.долларын алдагдал хүлээж байсан юм.

Үүнийг дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын дараах үеийн хэрэгцээ бага буйтай холбон “US Steel” тайлбарлаж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж