Халамжийн ажилтнууд мөнгө завшжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Халамжийн ажилтнууд мөнгө завшжээ

Сүүлийн жилүүдэд халамж хавтгайрлаа гэсэн шүүмжлэл олонтаа гардаг. Үүнтэй зэрэгцэн халамжийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг төрийн албан хаагч нарын дунд ихэссэн байна. Төв аймгийн Баянцагаан сумын халамжийн ажилтан Н.Оюунгэрэл гэгч халамжийн сангийн мөнгөнөөс есөн сая төгрөг хувьдаа завшсан хэргийг саяхан илрүүлсэн байна. Бусад аймаг орон нутагт ч үүнтэй адил хэрэг зөрчил удаа дараа гарчээ. Ялангуяа залуу гэр бүл болон шинээр мэндэлсэн хүүхдүүдэд нэг удаагийн тэтгэмж олгож байх үед хуурамч материал бүрдүүлэн мөнгө завших явдал олонтаа гарсан байна. Тухайлбал Өмнөговь аймгийн халамжийн ажилтнууд амьдрал ядруу залуусыг хуурамчаар гэрлүүлэх, хүүхдийн гэрчилгээ зохиомлоор бичих зэргээр 20-30 орчим сая төгрөг хувьдаа ашигласан нь тогтоогдож, зохих шийтгэл амсчээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж