Бразил дасгалжуулагч Алжирт шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Бразил дасгалжуулагч Алжирт шуугиан тарьж байна

Бразилын дасгалжуулагчид хэдийгээр
дэлхийн өнцөг булан бүрт баг удирддаг ч Алжирын хоёрдугаар дивизонд ганц
л  Бразил дасгалжуулагч байдаг. Энэ нь “Моулодиа де Константин” клубын
дасгалжуулагч Жоао Августо Алвес. Өдгөө 65 настай Алвесын дасгалжуулах
арга барил нь маш өвөрмөц. Тэрбээр энэ клубт ирснээр багийн тоглолтыг
илүү үзүүштэй, тоглогчдоо бөмбөгтэй илүү сайн харьцах боломж олгосон.
Энэ нь ч багийн амжилтанд үр дүнгээ өгч, клуб нь Алжирын хоёрдугаар
дивизоны хоёрдугаар байрт дэвшин гарч ирсэн. Бразил дасгалжуулагчийн
хувьд хэлний бэрхшээлийн улмаас тамирчидтайгаа төдийлөн ярилцдаггүй
байна. Тэрбээр үүнийгээ тайлбарлахдаа “Би тоглогчидтойгоо Англиар л бага
зэрэг ярьдаг. Гэхдээ энэ нь миний хувьд тийм ч том асуудал биш.
Хөлбөмбөг л биднийг ойлголцоход тусладаг. Бөмбөг бол бидний хэл” гэжээ.
Олон жилийн түүхтэй  “Константин” клуб 20 шахам жилийн уналтын
байдлаасаа ийм хурдан гарч байгаа нь Хар тивийн хөлбөмбөг сонирхогчдын
анхаарлыг  тун ихээр татаад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж