Энэ хөтөлбөрийн хүрээнд усны дэд бүтцийг экологи, эдийн засгийн хувьд үр ашигтай хөгжүүлэх санал санаачлагыг гаргаж бүсийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Иймд энэ асуудлаар НҮБ-ын эдийн засаг нийгмийн комисс, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Энхбат нар хамтран усныхаа нөөцийг хэмнэлттэй ухаалаг зөв бодлогоор зарцуулах асуудлаар үндэсний семинар зохион байгуулжээ. Тус семинарын үеэр манай улс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаараа усны асуудалд онцгой анхаарч тодорхой зорилт дэвшүүлснийг онцлон хэлэлцээд үүнийг хэрэгжүүлэхэд шинэ санал, санаачлага гарган усны дэд бүтцийг эко-үр ашигтай хэрэгжүүлэх талаар санал солилцон, үйл ажиллагаагаа усны нөөцийн асуудалд хандуулахаар болсон байна.
Б.Мандах