Ардчилсан эмэгтэйчүүд иргэдтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Ардчилсан эмэгтэйчүүд иргэдтэй уулзжээ

Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан
Эмэгтэйчүүдийн Холбоо аравдугаар сарын  26-нд Багануур дүүргийн иргэдтэй
уулзалт зохион байгуулж, АЭХ-ны Тэргүүн Ц.Оюунгэрэл “Орон нутгийн эрх
мэдэл ба иргэдийн оролцоо” сэдвээр лекц уншиж  иргэдтэй мэдээлэл
солилцлоо. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх, оршин суугаа
нутгийнхаа хот төлөвлөлтийн тулгамдсан асуудлыг иргэд нээлттэй хэлэлцэж
шийдвэрлэж байх, нутгийн имижээ бий болгох, орчны эрүүл ахуй, аюулгүй
байдлын асуудлаа хамтын хүчээр шийдэх, орон нутгийн мэдээллийг иргэдэд
нээлттэй болгох, хотын дүрэмтэй болох боломжуудын талаар ярилцсан энэхүү
уулзалт гурван цаг үргэлжилжээ. Багануур дүүрэгт тулгардаг асуудлыг
шийдвэрлэхэд иргэдийн оролцоог тууштай хангах эрх зүйн зохицуулалт
дутагдаж байгааг засч залруулахыг хүсч байгаагаа болон УИХ-д өргөн
баригдаад байгаа Төсвийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа иргэд
уламжилж байв. УИХ-ын гишүүд татварын мөнгөнөөс тэрбум тэрбумаар авч
тойрогтоо буянтны дүрээр хуваарилдгийг зогсоон, орон нутгийнхаа төсвийг
иргэд өөрсдөө төлөвлөх боломжийг Төсвийн тухай хууль удахгүй олгоно гэж
иргэд найдаж байна. Түүнчлэн улс төр дэх эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчдийн
хооронд гарч байгаа хамгийн ноцтой тэгш бус байдал нь мөнгөтэй
холбоотой байдаг бөгөөд, эрэгтэй голдуу УИХ-ын гишүүд олон жилийн турш
төсвийн мөнгөөр өөрсдийгөө сурталчилдаг шударга бус тогтолоцоог бий
болгож амжсан тул үүнийг өөрчлөн орон нутгийн иргэдэд төсвийн эрх
мэдлийг шилжүүлэх нь улс төр дэх жендерийн тэгш байдлыг хангах томоохон
реформ болно гэж АЭХ үзэж байгаа юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж