“Намрын синдром” орон нутагт

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

“Намрын синдром” орон нутагт

Монголын тайз, дэлгэц, кино урлагийн салбарт оюутны ширээнээс эхлэн хөл тавьж, залуусын эрч хүч, шинэ санаа нэвт шингэсэн сонирхолтой нэвтрүүлэг, уран бүтээлээрээ олны таашаал хүлээж чадсан “TV Cocktail”-ийн залуус энэ жил “Намрын синдром” киногоор хамтлагийнхаа таван жилийн ойд бэлэг барьсан билээ. Хошин урлаг, инээдмийн киноны үүх түүхийг чимж, залуу уран бүтээлчдийн чанар, чансааг тодорхойлж чадсан “Намрын синдром” киноны нээлт өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотод болсон бол өдгөө “TV Cocktail”-ийн залуус орон нутгийн үзэгчдэд шинэ бүтээлээ толилуулж явна.

“Намрын Синдром” Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Архангай, аймгийн үзэгчдийг байлдан дагуулаад байгаа бол өчигдрөөс эхлэн Сэлэнгэ, Өвөрхангай аймагт нээлтээ хийжээ. Улаанбаатар хотын кино театруудад гарч байгаа “Намрын синдром” удахгүй хаалтаа хийх гэж байгаа сураг байгаа тул элгээ хөштөл инээн, эрч хүч, баяр баясгаланг мэдрэх “Намрын синдром” киног та ч бас амжиж үзээрэй.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж