Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Зөвлөмж гаргалаа

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын БНХалимаг улсын эрдэм  шинжилгээний ажилтан болон төрийн бус байгууллага, тэмээний ашиг шимийг ашиглаж бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр болон тэмээ үржүүлэгчдийн төлөөлөл оролцсон  симпозиумаас дараах Зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Олон улсын түвшинд судалж шийдвэрлүүлэх асуудлууд

1.    Дэлхийн хос бөхт тэмээ үржүүлдэг орнуудын төлөөлөл оролцсон Олон улсын төвийг Монгол улсад байгуулах

2.    Хос бөхт тэмээний талаар явуулж буй шинжилгээ судалгааны үр дүнг харилцан мэдээлж байх зорилгоор Олон улсын симпозиумыг хоёр жил тутамд зохион байгуулах

3.    Тэмээний  биологи, экологи, удмын санг хамгаалах чиглэлээр мэргэшсэн судлаачдыг Олон улсын түвшинд хамтран бэлтгэх

4.    Тэмээний  удмын (генийн банк) санг бүрдүүлэх, солилцоход хос бөхт тэмээ бүхий орнууд хамтран ажиллах

Хоёр. УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх асуудал

5.    Хос бөхт тэмээ үржүүлж буй бүс нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг  хязгаарлах эрх зүйн асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх

6.    Тэмээ зонхилон үржүүлдэг бүс нутагт говийн экологийн бэлчээрийг хамгаалах, усны хайгуул хийх, инженерийн хийцтэй худаг гаргах, зэрэг арга хэмжээнд зориулсан хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх

7.    Уул уурхайгаас олж байгаа ашгийн 2 –с доошгүй хувийг тухайн бүс нутгийн бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх, усжуулах болон тэмээний тоог өсгөх, чанарыг дээшлүүлэхэд  зарцуулах хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох

Гурав. Монгол мал үндэсний хөтөлбөрийн хүрээнд боловсруулан гаргах “Тэмээ” дэд хөтөлбөрт дараах асуудлыг тусгаж шийдвэрлүүлэх:

8.    Тэмээг төлөөр нь өсгөсөн өрхөд бойжуулсан тором, улсын болон  бүс нутгийн  үзэсгэлэн худалдаа, тэмцээнд шалгарсан тэмээнд  зориулсан  мөнгөн урамшуулал бий болгох
 
9.    Тэмээг түшиглэсэн байгалд халгүй аялал жуулчлал, тэмцээн уралдаан,  урлаг спортын арга хэмжээг  зохион байгуулж байгаа үүсгэл санаачлага, загварыг дэмжин хөгжүүлэх, дэлгэрүүлэх

10.    Тэмээний ноос, сүү зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг дунд үйлдвэрийг орон нутагт байгуулах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх

11.    Говийн  бүсийн тэмээний аж ахуйн сургалт, судалгаа үйлдвэрлэлийн төвийг  байгуулан бэхжүүлэх

ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМД ОРОЛЦОГЧИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж