Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав

Газрын тосны газар нь  “Апекспро Инвестмент Лтд” ХХК-тай Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт орших “Дарьганга-XXIV” талбайд үйл ажиллагаа явуулах тухай Бүтээгдэхүүн хуваах гэрээг  шинэчлэн байгуулжээ.  Талууд Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлүүдийг сайжруулах, гэрээний төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцээ хийсэн байна.  Тухайлбал, роялти /байгалийн нөхөн сэргээгдэшгүй баялаг ашигласны төлбөр/ 10 хувь байсныг 10.75 хувь, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалтын доод хэмжээ 40 хувиас эхэлж байсныг 43 хувиар эхлүүлж, Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний дээд хэмжээ 60 хувь байхаар харилцан тохиролцсон байна. Мөн газрын тосны хайгуулын Төхөм-X талбайд Газрын тосны газар, “Монголын алт” ХХК-тай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх гэнэ. “Монголын алт” ХХК газрын тосны хайгуулын үе шат болох  таван  жилд нийт 22 390 000 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж геологи, хайгуул, геофизик, чичирхийллийн судалгаа, хайгуулын өрөмдлөгө хийх гэнэ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж