Мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар баримтлах 2011 оны бодлогын үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулж, дээрх хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг сонслоо.

Дээрх байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Монголбанкны бодлогын хүүг бууруулах арга замыг олох, 2009-2010 оны зуднаар малаа алдсан малчдын малчны зээлийг хөнгөлөх арга замыг хайж олох, алтын тушаалтыг нэмэгдүүлэх, мөн алтанд ногдуулдаг бүх төрлийн татварыг бүрэн хэмжээгээр авдаг болохыг Засгийн газар болон Монголбанкинд тус бүр үүрэг болгож буйг тогтоолоор оруулъя гэсэн санал дүгнэлтийг сонсголоо.

Дашрамд сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц хангалтгүй байна. Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаануудтай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан давхцсан нь гишүүдийн ирц бүрдэхэд хүндрэл учруулж буй юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж