Дэлхийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Грекийн үзэсгэлэнт Порто Каррас хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас хөвгүүдийн найман насны ангилалд Э.Баасансүрэн, Э.Нямбилэг нар, 10 хүртэлх насанд Ц.Бат-Эрдэнэ, 12 хүртэлх насанд Г.Мөнхбаяр, 14 хүртэлх насанд Э.Энхнар, 16 хүртэлх насанд У.Насанжаргал, 18 хүртэлх насанд Б.Өлзийбаяр, харин охидын наймаас доош насны ангилалд Т.Мөнхзул, 10 хүртэлх насанд ФМ Д.Номин-Эрдэнэ, Г.Учрал, 12 хүртэлх насанд С.Жаргалмаа, 14 хүртэлх насанд Б.Янжинлхам, 16 хүртэлх насанд Н.Бадамханд, 18 хүртэлх насны ангилалд Б.Ану нар тоглож байгаа юм.
Шатарчид швейцарь системээр нийт 11 өрөг тоглох бөгөөд өчигдөр шатарчид долдугаар тойргийн тоглолтоо хийсэн байна. Тэмцээний аваргууд энэ сарын 30-нд тодорно.
Шатарчид швейцарь системээр нийт 11 өрөг тоглох бөгөөд өчигдөр шатарчид долдугаар тойргийн тоглолтоо хийсэн байна. Тэмцээний аваргууд энэ сарын 30-нд тодорно.
С.Цэлмэг