Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 45 мянган хувь борлогдсож, Billboard-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг цомогт багтсан "Roman"s Revenge" дуугаа реппер Lil Wayne-тэй хамтран дуулж, өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд шинэ хувилбараа iTunes-ээр цацаж эхэлсэн юм. Энэхүү сингл нь шилдэг синглийн жагсаалтад мөн дээгүүр бичигдээд байна.
Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр байрт бичигдэж байсан Amos Lee-гийн "Mission Bell" уждөө 15 мянган хувь борлогдож, 26 байр хүртэл ухарсан байна.
Харин хоёрдугаар байрт рок хамтлаг болох “Red”-ын "Until We Have Faces" цомог 43 мянган хувь борлогдсон дүнгээр орсон бол Латин гей нарын шүтээн болоод буй Ricky Martin-s "Musica + Alma + Sexo" цомог 32 мянган хувь борлогдож гуравдугаар байрт бичигджээ.