Оросын авлига папуасчууд ба тажикуудтай зэрэгцэв

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Оросын авлига папуасчууд ба тажикуудтай зэрэгцэв


Transparency International гэх олон улсын байгууллага дэлхийн улс орнуудын авлигын төвшинг гаргасан байна. Энэ жагсаалтад оросууд боломжийн 10 онооноос 2,1-ийг авч 178 байрны 154-т нь бичигджээ. Жилийн өмнө оросууд Transparency International-ийн чансаагаар 146-д байлаа.

Энэ жилийн жагсаалтад Орос 154 дүгээр байрыг Папуа-Шинэ Гвиней, Таджикистан, Конго ба Гвинея-Бисау зэрэг орнуудтай хуваалцсан байв. Хуучин Зөвлөлтийн орнуудаас Казахстан ба Молдав 105-д, Армен (123), Белорусь (127), Украин ба Азербайжан (134 дүгээр байрыг хуваалцсан) Оросыг ардаа орхисон байна.
Transparency International-ийн чансааны хамгийн өндөр 9,3 оноог Дани, Шинэ Зеланд ба Сингапур авчээ. Хамгийн сүүлд Сомали бичигдсэн ба оноо нь 1,1 байв. Монголын оноо нь гурав хүрсэнгүй 2,8 байлаа.

Transparency International-ийн чансааг 180 орны  шинжээчид ба ажил хэргийн хүрээнийхний дунд явуулсан асуулгад үндэслэн гаргадаг байна.

Эх сурвалж: Lenta.ru. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж