Иргэний бүртгэлийн ”Цэвэрлэгч”

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Иргэний бүртгэлийн ”Цэвэрлэгч”

Улсын ерөнхий прокурорын орлогчид Ерөнхийлөгчийн зү­гээс Ц.Бямбацогтыг мэдүүлсэн билээ. Тэрбээр МУИС-аас гадна ЗХУ-д хуульчийн мэргэжил эзэмшсэн нэгэн. Прокурорын байгууллагын удирдах албан тушаалтнуудын олонхи нь насаараа нэг газарт ажилласан намтартай бол Ц.Бям­бацогт хуулийн зөвлөхөөс албан тушаал ахижээ. Тодруулбал, Шүүх яамны хууль боловсруулах хэл­тэст мэргэжилтэн, Олон улсын гео­­логийн экспедицийн хуулийн зөвлөх, Геологийн яаманд хуу­лийн зөвлөхөөр ажиллаж байсан үе түүнд бий. Ц.Бямбацогт Сүх­баатар дүүргийн прокурорын га­зарт ажилласнаар прокурорын бай­гууллагатай амьдралаа холбо­жээ. Тэрбээр Сүхбаатар, Баянгол дүүргийн прокуророос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж бай­лаа. Улсын бүртгэлийн 13 ажил­тан албан тушаалаа ашиглан хуу­рамч бичиг баримт бүрдүүлсэн дуулиан ид өрнөж байх үед түүнийг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд Хяналт шалгалтын хэлт­сийн даргаар томилсон. Ц.Бямбацогт даргыг ажлаа авснаас хойш хуурамч иргэний үнэмлэх, ажилтнуудынх нь ашиг хөөсөн үйлдэл харьцангуй багассан гэдэг. Иргэний бүртгэлийн улсын төвийн сүлжээний мэргэжилтэн олон тоо­ны гадаад паспорт хуурамчаар хийсэн үйлдлийг Ц.Бямбацогт ил­рүүлж шалгуулсан гэх яриа ч байдаг. Үүнээс хойш түүнийг иргэний бүртгэлийн “цэвэрлэгч” гэж нэрлэсэн аж. Иргэний бүрт­гэлийн ерөнхий газар нэрээ солих үед түүнийг орлогч даргаар то­милсон. Харин жилийн дараа Улсын ерөнхий прокурорын ор­логч болгохоор зүтгүүлж байна. Иргэний бүртгэлийн “цэвэрлэгч” прокурорын байгууллагад бугшсан хууль бус үйлдэл, танил талын сүлжээг цэвэрлэж шинэчилнэ гэдэгт Ерөнхийлөгч найджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж