“Үл мэдэх ба түүний найзууд” хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

“Үл мэдэх ба түүний найзууд” хэвлэгдлээ

Оросын хүүхдийн зохиолч Николай Носовын "Үл мэдэх ба түүний найзуудын адал ядал" номыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Харин энэхүү гайхалтай номыг сэтгүүлч Г.Мэндхүү хүүхэд багачууддаа зориулан орчуулан гаргажээ. Энэхүү ном анх 1964 онд монгол хэлнээ орчуулагдан гарч байсан ба ийнхүү 46 жилийн дараа дахин хүүхэд багачуудтайгаа уулзахад бэлэн болжээ.

Сонирхолтой адал явдал бүхий энэхүү номыг "Интер ном" болон “Мир” номын дэлгүүрүүдээр худалдаалж эхлээд байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж