Чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан зарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан байна. Уг нь чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт болдог ч, цаг үеийн шаардлагаар өнөөдөр хуралдуулахаар шийдвэрлэжээ. Тус хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Монгол Улын 2011 оны нэгдсэн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгдэх хэлэлцүүлгийг хийхээр болсон аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж