Тейлор Свифт цахиур хагаллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Тейлор Свифт цахиур хагаллаа

Дуучин Тейлор Свифт даваа гаригт “Speak Now” хэмээх цомгоо худалдаанд гаргасан. Энэ цомог нь түүний хоёр дахь бие даасан цомог бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая хувь борлогдож, энэ жилийн хамгийн хурдан борлогдсон цомгоор шалгарах боломжтой тухай хөгжмийн мэргэжилтнүүд тооцоолоод байна. Одоогоор 500 гаруй мянган хувь борлогдоод байгаа ба эхний нэг өдрийн дотор 200 мянган хувь борлогдсон аж.

Өнгөрсөн наймдугаар сард Эминемийн “Recovery” цомог нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 741 мянган хувь борлогдож, худалдаанд гарсан эхний долоо хоногтоо хамгийн олон хувь борлогдсон цомгоор нэрлэгдээд байгаа юм. Хэрвээ Тейлор Свифтийн шинэ цомог энэ тооноос илүү хувиар борлогдож чадвал алдарт реппер маань дээд амжилтаа алдахад хүрээд байна.

Дашрамд сонирхуулахад, реппер Лил Вэйний "Tha Carter III" цомог 2008 оны зургадугаар сард худалдаанд гарч, эхний долоо хоногтоо нэг сая гаруй хувь борлогдож байжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж