
Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчдийн чуулга уулзалтыг Канад улсад жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн чуулга уулзалт Канадын Торонто хотод уламжлал ёсоороо ирэх сарын 6-9-ний өдөр болох юм байна. Тус арга хэмжээнд манай улсыг төлөөлөн Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд оролцох гэж байгаа аж. Мөн тус уулзалтад гадаадын хөрөнгө оруулалт татах хүсэлтэй байгаа Монголын компаниуд оролцож болох гэнэ. Компаниудыг Ашигт малтмалын газарт энэ сарын 15-ныг дуустал бүртгэхээ тус газраас мэдээллээ.
Ж.ГЭГЭЭ