Мөн олгож болох мөнгөний хэмжээг тогтоож хохирогч амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэнд нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, хөдөлмөрийн чадвараа алдсан бол 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохоор заасан байна.
Харин энэхүү хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал Үндсэн хуультай ямар нэг байдлаар зөрчилдөх вий гэх болгоомжлолтой байгаагаа гишүүд Байнгын хорооны хуралдаан дээр хэлж байлаа.
Монгол улсын Үндсэн хуульд хууль шүүхийн өмнө хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байхаар заасан байтал тодорхой 12 төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэдэд нөхөн олговор олгох нь Үндсэн хуультайгаа зөрчилдөх юм биш үү хэмээн анхаарууллаа. Эцэст нь уг хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Б.Мандах