Шараповагийн сүйн бөгж

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Шараповагийн сүйн бөгж

NBA-ын аварга “ЛА Лейкерс”-ийн хамгаалагч Саша Вуячич энэ сарын эхээр дурлалт бүсгүй Мария Шараповад гэрлэх санал тавьж, “Их дуулга”-ын цомын гурван удаагийн эзэн хайртдаа сүйн бөгж бэлэглэсэн билээ. Шарапова ч хайртынхаа гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгснөөс хойш ядам хуруундаа том алмазан шигтгээтэй сүйн бөгжтэйгээ олны өмнө харагдах болсон юм. US Weekly сэтгүүлд мэдээлснээр Шараповагийн сүйн бөгж нь 250 мянга орчим ам.долларын үнэтэй, найман каратын нямбайлан зассан алмазан шигтгээтэй цагаан алтан бөгж гэнэ.
Бөгжинд 250 мянган ам.доллар зарцуулна гэдэг чамгүй их мөнгө боловч Вуячичийн жилийн орлоготой харьцуулахад үнэхээр инээд хүрмээр мөнгө юм. “Лейкерс”-ийн цалингийн цэснээс харахад Вуячич энэ жил 5,5 сая ам.долларын цалин авах бололтой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж