Чилийн уурхайчид Ерөнхийлөгчтэйгээ хөлбөмбөг тоглов

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Чилийн уурхайчид Ерөнхийлөгчтэйгээ хөлбөмбөг тоглов

Чилийн аврагдсан уурхайчид Ерөнхийлөгч Себастьян Пинера болон бусад албаны хүмүүсийн хамтаар хөлбөмбөгийн тоглолт хийсэн байна. Нийслэл Сантьяго хотноо болсон тус тоглолт улаан өмсгөлтэй “Аврагчдын баг” нэртэй Ерөнхийлөгчийн баг  болон цагаан өмсгөлтэй өмнө нь Чилийн шигшээд хүчин зүтгэж байсан Франклин Лобос ахлагчтай “Итгэл найдварын баг” гэж хоёр хуваагдан өрсөлдсөн байна. 700 метрийн гүнд 69 хоногийн турш амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байсан эдгээр 33 уурхайчин хоёр долоо хоногийн өмнө дэлхийг донсолгосон аврах ажиллагааны ачаар өнөөдөр ийнхүү хөлбөмбөг тоглож байна. Тус тоглолт 3:2 харьцаатай “Итгэл найдварын баг”-ийн ялалтаар өндөрлөсөн байна. Эдгээр уурхайчид одоо дэлхийн алдар цуутай тамирчин, ододтай уулзаж байгаа ба Испанийн шигшээ багийн довтлогч Давид Вилья өөрийн тоглолтыг үзэх урилга өгөөд байгаа бол Английн алдарт клуб “Манчестер Юнайтед” “Тоттенхэм”-тэй хийх энэ долоо хоногийн тоглолтыг Олд Траффордод ирж үзэх урилга тус тус өгөөд байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж