
Нью Йоркт Грекийн Ротуно гэгч этгээдийг АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийг хөнөөхийг төлөвлөсөн хэмээн баривчилсан байна. Тэрбээр АНУ-ын нууц албаныханд удаа дараа Бушийн амийг хороох төлөвлөгөөтэй байгаа, үүнийгээ Вашингтон эсвэл Техаст хийнэ хэмээн мэдэгдэж байсан аж. Гэхдээ Ротуно өөрийн бүхээгт тэрэгт их хэмжээний зэвсэг хийсэн чигтээ Нью Йоркийн цагдаагийн хэлтэст аравдугаар сарын 7-нд очиж, өөрийгөө баривчлуулжээ. Мягмар гаригт болсон түүний шүүх хурал АНУ-ын ерөнхийлөгч асаныг хөнөөх, барьцаалах, эсвэл биед нь гэмтэл учруулахыг илт заналхийлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Ротуно шүүх хурлын үеэр Вашингтоны Цагаан ордон руу буудаж, нэг бол баривчлагдаж, үгүй бол цагдаагийн суманд өртөж амиа алдахаар төлөвлөж байсан гээд хэрэв боломж гарвал Жорж Бушийг улаан гараараа алах байсан гэж хэлсэн байна.
Э.Очирт