Радио, телевизийн талаар журам гаргана

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Радио, телевизийн талаар журам гаргана

Засгийн газрын ээжлит хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих чиглэлээр мэдээлэл солилцон хамтран ажиллах журмын төсөл, Санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийн тухай, Тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр батлах тухай, Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэлийн тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх талаар бид мэдээлсэн. Өнөөдөр 10.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар тоон технологийн телевиз, радиогийн зохицуулалтын талаар журам гаргахаар ярилцаж байгаа анхаарал татаж байгаа. 

Мөн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж