Лондонгийн Хөрөнгийн бирж дээр Монголд газрын тосны хайгуул олборлолт хийж буй “Петро матад” компани хувьцаагаа гаргаад байгаа. MATD симболтой хувьцааны ханш өчигдрийн байдлаар 142.20 пенс байв. Энэ нь өмнөх өдрийн хаалтын ханшаас 0,70 пенсээр буюу 0,49 хувийн өсөлттэй байна гэсэн үг юм.
Хувьцааны ханш энэ оны аравдугаар сарын эхээр 6-ны өдөр хамгийн дээд төвшиндөө хүрч 195 пенс хүрч байв. Хэсэг хугацаанд ханш буурч байсан хэдий ч эргэн өсч эхэлжээ.