Малчдын амьдрал ахуйтай танилцаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Малчдын амьдрал ахуйтай танилцаад ирлээ

Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг  сумынхаа 2-р багийн  60 гаруй малчин өрхүүдээр   явж малчдын өвөлжилтын байдал, амьдрал ахуй, малын хорогдол, мал төллөлт, малчдын  эрүүл мэндэд үзлэг хийх, эм тариагаар үйлчлээд иржээ. Мөн энэ үеэр  аймгийнхаа иргэдэд хүргэх захидал тараах, иргэний бүртгэлийн талаар танилцуулах болон орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийн явлаа. Малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан сайхан  өвөлжиж байлаа. Энэ үеэр багийн малчид  эрт цас ахиу орж бэлчээртээ цас жаахан хатуурсан боловч ноднинг бодвол сайхан өвөл болж байна, цөөхөн тооны ишиг, хургаа авч үлдэж муудахаас нь өмнө нэмэлт тэжээлд оруулж байгаа,   бага мал, хээлтэй малаа ялгаж ойрхон хариулж байгаа одоогоор  хорогдсон малгүй өнтэй сайхан өвөлжиж байгаа тухайгаа   ярьцгааж  байлаа.

                                                           Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж