Боулингийн “CITY CUP” тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Боулингийн “CITY CUP” тэмцээн үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо, “Big Bowling” төв хамтран боулингийн шилжин явах цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийн  дунд  хөдөлгөөн, эрүүл мэнд, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  боулингийн спортыг сурталчлах  зорилготой энэ тэмцээн энэ сарын 24-нд эхэлсэн бөгөөд 31-ны өдөр дуусах юм.

Эхний ээлж болох А хэсгийн 14 багийн тэмцээн уржигдар өндөрлөлөө. Үүнээс шилдэг долоон багт Иргэний нисэхийн ерөнхий газар, M-Си-Эс электроникс, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Магнай трейд, CAD ХХК, Монголын дартс сонирхогчдын холбоо, Дулааны 3-р цахилгаан станцын баг шалгарлаа.

2-р ээлж болох Б хэсгийн тоглолт 2010 оны аравдугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд үүнд Сүрүга Монгол ХХК, Монголын триатлоны холбоо, Мишээл 2 ХХК, Хас банк, Бимекс ХХК, Шунхлай групп, АПУ ХК, Мобиком корпораци, энд Эрнэст Янг аудитын байгууллага, Мосдак ХХК, Газрын тосны газар, Магнай трейд, Таван цагираг сонин, Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын цахилган холбоо ХК, Баянгол дүүргийн Засаг Даргын Тамгын газар, Саруулсайхан ХХК компанийн багууд өрсөлдөнө.

Тэмцээнийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан 7 байгууллагыг шигшээ шатанд шалгаруулах бөгөөд 1,2-р ээлжээс шалгарсан 14 байгууллага хэвлэл мэдээллийн салбараас шалгарсан ТВ-9 телевиз, NTV телевиз-тэй нийт шилдэг 16 байгууллага аравдугаар сарын 31-нд Аваргын төлөө өрсөлдөхөөр болсон.

Тэмцээний онцлог нь урьд өмнө ийм өргөн хүрээнд олон нийтийг хамаарсан боулингийн тэмцээн зохион байгуулагдаж байгаагүй  ба “CITY CUP” тэмцээн анхны томоохон тэмцээн төдийгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд шагналын сан маш өндөр байгаа олон нийтийн ихээхэн сонирхлыг татаж байгаа юм.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж