Робиньо, Ибра нар багтаа хожил авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Робиньо, Ибра нар багтаа хожил авчирлаа











Өнгөрсөн шөнө Италийн Сери А
лигийн наймдугаар
тойргийн сүүлийн тоглолт “Наполи”, “АС Милан” клубуудын хооронд
явагдлаа. Лигтээ таван тоглолт дараалан ялагдал амсааг
үй байгаа “Милан” клуб Робиньо, Ибрагимович нарын оруулсан
гоолуудаар тус тоглолтонд 2:1 харцьаатай ялалт байгуулсан байна. Харин талбайн
эзэн “Наполи”-гаас Аргентин х
өлбөмбөгчин Эсекьель Лавесси нэр төрийн гоол хийсэн юм. Улаан хар өмсгөлийг өмсөөд удаагүй байгаа Бразил довтлогч тоглолтын 22 дахь минутанд Массимо Оддогийн
дамжуулалтаар Сери А–д хоёр дахь гоолоо оруулсан байна. Энэ гоолын дараа тоглолт
улам шир
үүсч, жинхэнэ Итали маягийн
х
өлбөмбөг явагдсан бөгөөд шүүгч ч өөрийн зүгээс зохих шийтгэлийг нь дор бүр нь өгч хуудсаа харамгүй өргөсөөр байлаа. Нийтдээ долоон шар, нэг улаан хуудас
эзэнтэй болж, энэ улирлын дээд амжилтуудтай ойртож ирсэн байна. Нэгд
үгээр үед орсон гоолын дамжуулалтыг өгсөн Оддо хоёрдугаар хагаст мөн л ухаалаг дамжуулалтыг Швед довтлогчид өгсөн. Ибра ч 100 хувийн боломжийг ашиглаж, тоог 2:0
болгосон байна. Т
үүний Италид эргэн ирээд хаалганд хийсэн зургаа дахь гоол нь болж бүртгэгджээ. Харин тоглолт дуусахаас долоон минутын өмнө “Наполи” клубын хагас хамгаалагч Лавесси гурван ч
хамгаалагчийн дундаас гоолдож тоог 2:1 ойртуулсан. Жинхэнэ Аргентин маягийн х
өлбөмбөгийг үзүүлсэн тэрбээр газар унасан байхдаа бөмбөгийг өлгөж цохин Сери А–гийн нэгэн гайхалтай гоолын эзэн болжээ. Харамсалтай
нь талбайдаа
үүнээс илүү гоол хийж чадсангүй, “Наполи “улирлын хоёр дахь хожигдлоо хүлээсэн байна. Харин “АС Милан” дөрөв дараалсан ялалтаа байгуулж хүснэгтийн хоёрдугаарт орж ирсэн байна. Россонерийчүүд есдүгээр тойрогт алдарт “Ювентус”-ыг
талбайдаа х
үлээн авна, гурав хоногийн
дараа Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубыг м
өн Жузеппе Меаццадаа хүлээн авч даагаа нэхэх хариуцлагатай тоглолтыг хийх болно.

Сери А 

М

 Клуб

Тог

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 ЛАЦИО

8

6

1

1

12-6

19

2

 МИЛАН

8

5

2

1

13-6

17

3

 ИНТЕР

8

4

3

1

10-4

15

4

 КЬЕВО

8

4

1

3

11-9

13

5

 ЮВЕНТУС

8

3

3

2

16-9

12

6

 НАПОЛИ

8

3

3

2

14-11

12

7

 ПАЛЕРМО

8

3

2

3

15-12

11

8

 ЖЕНОА

8

3

2

3

8-9

11

9

 ЛЕЧЧЕ

8

3

2

3

7-13

11

10

 САМПДОРИ

8

2

5

1

10-8

11

11

 УДИНЕЗЕ

8

3

1

4

6-10

10

12

 БРЕШИЯ

8

3

0

5

8-11

9

13

 КАТАНИЯ

8

2

3

3

8-8

9

14

 РОМА

8

2

3

3

7-12

9

15

 ФИОРЕНТИНА

8

2

2

4

9-10

8

16

 ЧЕЗЕНА

8

2

2

4

6-10

8

17

 БАРИ

8

2

2

4

7-13

8

18

 БОЛОНЬЯ

8

1

5

2

8-12

8

19

 КАЛЬЯРИ

8

1

4

3

8-8

7

20

 ПАРМА

8

1

4

3

6-8

7

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж