“Эрүүл хүнс” аяны хүрээнд ЕБС, цэцэрлэгийн орчимд хүнсний худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж байгаа билээ. Шалгалтанд хамрагдсан газрууд нь баталгаажилтгүй, хаяг шошго, стандартын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг “Наран туул”, “Хар хорин”, “Барс” “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвүүдээс худалдан авч байгаа тул цаашид баталгаажилтгүй, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй тухайн бүтээгдэхүүнүүдийг эдгээр томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулахгүй байх, тэнд тавигдах дотоодын хяналт шалгалтыг эрчимжүүлэх, импортоор орж ирж байгаа эдгээр хүнсний бүтээгдэхүүнд хатуу хяналт тавих шаардлагатай байна хэмээн тус газраас мэдээллээ.
Б.БОЛОР