“Ford” 1200 ажлын байр бий болгоно

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

“Ford” 1200 ажлын байр бий болгоно

АНУ-ын автомашины зах зээлд тэргүүлэгч “Ford Motor” компани Мичиган мужид шатахуун бага зарцуулдаг автомашин илүү үйлдвэрлэх зорилгоор  болон үйлдвэрлэлийг өргөжүүлэх ажлын хүрээнд 1200 ажлын байр бий болгох тухай зарлаад байна. Тус компанийн даваа гаригт мэдэгдсэнээр 850 сая ам.долларыг шатахуун бага зарцуулах технологид хөрөнгө оруулах аж. Энэ мэдэгдлийн дараа тус компанийн хувьцаа 1,4 хувиар өссөн байна.

Шинэ ажилчдын тал нь тус компанийн үйлдвэрт цагийн ажил хийх бол бусад нь инженер болон машин техник дээр ажиллах гэнэ. Мичиган мужийн ажилгүйдлийн төвшин есдүгээр сард 13 хувь болж, АНУ-ын ажилгүйдлийн төвшнөөр хоёрт орох муж болоод байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж