Япон, Хятадууд 44 төсөл дээр хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Япон, Хятадууд 44 төсөл дээр хамтарна

Өнгөрсөн ням
гаригт болсон Япон-Хятадын эрчим хүч ба экологийн чуулга дээр тэд 44
төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай NHK мэдээлэв. Чуулгад хоёр орны
зохих яамдын төлөөлөгчид ба бизнесийн хүрээнийхэн оролцсон байна.
“Япон,
Хятадын хооронд янз бүрийн асуудал байгаа. Харилцан ашигтай стратегийн
харилцааг бэхжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэж Японы
Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Акихиро Охата мэдэгдэв. Сайд
шингэн талст дэлгэц ба хос моторт машины үйлдвэрлэлд хэрэгцээтэй,
Хятадаас нийлүүлэгдэж байгаа ховор металлын нийлүүлэлт тасалдах болсныг
дурьдав.  Хятадын яамны төлөөлөгч  ховор металлын нийлүүлэлтийг
хориглоогүй харин түүний хулгайн наймаанд тавих хяналтыг чангатгасан
гээд хоёр орны эдийн засгийн харилцаанд хохирол учруулахгүй Хятад
эрмэлзэнэ гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж