Гарсан хэрэг зөрчлийн 61,5 хувийг зам тээврийн осол байв

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Гарсан хэрэг зөрчлийн 61,5 хувийг зам тээврийн осол байв

Төв аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг баярын үеэр гэмт хэрэг, зөрчилд өртөж хохироохоос сэргийлэх үүднээс Цагдаагийн газар  сар шинэ нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцож ажилласан бөгөөд энэ өдрүүдэд  Төв аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч хуулийн хугацаанд шалгаж байна. Гарсан хэрэг зөрчлийн 16 нь буюу 61,5 хувийг зам тээврийн осол хэрэг эзэлж, иргэдийн эрүүл  мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 6 гарсан байна.     Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ар гэртээ агсан тавьсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр 20 хүнийг цагдаагийн хяналтанд эрүүлжүүлж холбогдох хууль эрх зүйн актаар арга хэмжээ авчээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлж 30 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 02 жилийн хугацаагаар хасах, эрхийн үнэмлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг баривчлуулахаар материалыг холбогдох газарт хүргүүлсэн. Арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор 75 аж ахуйн нэгж, байгууллагын харуул манааны сонор сэрэмжийг шалгахад харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 6 зөрчил илрүүлж зөрчил засуулах хугацаатай албан мэдэгдэл өгсөн байна.

                                        Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж