Румынд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Румынд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэв

Төсвийн алдагдлыг багасгах Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн 100 орчим тэтгэвэрт суугаа цэргийн албан хаагч асан жагссан гэж Associated Press мэдээлсэн байна.

Тэтгэвэрт гарсан цэргийнхний тэтгэврийг багасгахаар Засгийн газрын төлөвлөгөөнд тусгасан нь тэдний эсэргүүцлийг гаргажээ. Эсэргүүцлийн жагсаал хийгчид ОУВС-гаас авах 20 тэрбум еврогийн зээлийн гэрээгээ таслахыг эрх баригчдаас шаардсан байна.

Энэ зээлийг авахын тулд энэ жилийн хугацаанд Румын төсвийн алдагдлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 6,8 хувьд барьж байх ёстой ажээ. ОУВС-гийн нөхцөлийг биелүүлэхийн тулд Румын төсвийн ажилтнуудын цалинг 25 хувиар хассан бөгөөд жилийн эцэс гэхэд төрийн албаны 70 мянган хүнийг ажлаас нь халах ёстой болоод байгаа юм.

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал Францад есдүгээр сараас эхлэн үргэлжилж байна. Аравдугаар сарын 25-ны өдөр Францын Сангийн сайд Кристин Лагард (Christine Lagarde) өдөр бүрийн ажил хаялт улсын сан хөмрөгийг 200-400 сая еврогоор хоосолж байна гэсэн байлаа.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж