“Challenge Cup-2011”-т Монголын баг оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

“Challenge Cup-2011”-т Монголын баг оролцоно

Азийн хөлбөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Challenge cup тэмцээн 2011 оны эхээр нээлтээ хийнэ. Өнгөрсөн долоо хоногт Малайзын Куала Лумпур хотноо Азийн хөлбөмбөгийн холбооны Challenge сup тэмцээний хэсгийн өмнөх тоглолтуудын сугалаа болсон байна. Ази тивийн 46 орны дунд болдог энэхүү тэмцээнд Монгол улсын баг тамирчид хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Өнгөрсөн жил болсон уг тэмцээнд манай улсын баг Макаогийн шигшээг талбайдаа хүлээн авч 3:1 хожиж байсан ч өмнөх тоглолтондоо ялагдал хүлээсэн учраас тэмцээнийг орхиж байсан. Харин энэ жилийн хувьд хэсэгт орох эрхийн төлөө Филлипиний шигшээ багтай тоглохоор сугалаа таарсан байна. Монголын шигшээ багийн хувьд хоёрдугаар сарын 9-нд Филлипиний Ризал Мемориал цэнгэлдэхэд зочлон эхний тоглолтоо хийхээр болоод байгаа бол хоёрдугаар сарын 14-нд өөрийн талбай дээрээ хийхээр товлогдсон байна. Гэхдээ энэ тоглолт нь манай улсад эд хүйтний улиралд зохион байгуулагдахаар болсон нь зохион байгуулагчдын санааг зовоож байгаа бололтой.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж