“Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” клубээс нийслэлийн Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн хүүхдүүдэд туслах аяныг өнөөдрөөс эхлүүлжээ. Тус клуб нь хүүхэд багачуудын сайн сайхны төлөө олон хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулсан туршлагатай аж. Энэ удаад хүүхдийн сургалт хүмүүжлийн төвийн 120 гаруй хүүхдэд хэрэгтэй зүйлсийг хандивлахаар болсон байна. Иймд асрамжийн хүүхдүүдэд туслахыг хүсвэл “Гурван гал” худалдааны төвийн 601 тоотод очиж, хүүхдийн хувцас, ном, тоглоом зэрэг хүүхдэд хэрэгтэй зүйлсийг хандивлах боломжтой гэнэ.
П.Наран