Малчдыг банкных нь зээлээс хөнгөлөх бололтой

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Малчдыг банкных нь зээлээс хөнгөлөх бололтой

Албаны мэдээгээр малчид арилжааны банкуудаас одоогоор 57 тэрбум орчим төгрөгийн зээл авсан байгаа аж. Тэдгээрийн дотор 2009-2010 оны дамнасан их зуднаар малаа алдан хотоо харлуулж, малчны зээлээ төлөх орлогын эх үүсвэргүй болсон хот айл олон аж. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд “Малчдыг малчных нь зээлээс төр тодорхой хэмжээгээр хөнгөлөх ёстой” хэмээн үзэж, үүнийгээ 2011 оны төрийн мөнгөний бодлогод тусгах ёстой гэжээ. Энэ саналыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч хүлээн авсан төдийгүй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс ч дэмжлэг хүлээгээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир хэлэхдээ “Малчид ямар тооцоогоогүйгээр банкнаас их хэмжээний зээл авсан нь 1.5 сая төгрөгийн амлалттай холбоотой. Засгийн газрын зүгээс иргэн бүртээ 1.5 сая төгрөг өгнө гэж хэлүүт малчид биенээсээ мал их хэмжээгээр худалдаж авахын зэрэгцээ портер машин ч худалдаж авсан байдаг. Тэр байтугай зарим арилжааны банкныхан “Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөхөөр танай ам бүл олон болохоор банкны зээлийг түүртэлгүй төлчихнө” гэж хэлээд хүртэл зээл өгсөн байдаг. Үүнд яалт ч үгүй төр буруутай. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж, малчдыг малчны зээлээс нь тодорхой хэмжээгээр чөлөөлөх арга замыг олох ёстой” хэмээн хэлсэн юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж