Хуулиар тогтоосон хугацаанд татвараа төлөөгүй, мөн татварын алба болон татварын улсын байцаагчийн буруугаас болж татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.056 хувь байхаар Татварын ерөнхий газраас шийдвэрлэжээ. Алдангийн хэмжээг тогтоохдоо арилжааны банкуудаас олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүнд үндэслэсэн байна. 2010 оны эцсийн байдлаар зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 20.15 хувь, сарын 1.68 хувь, хоногийн 0.056 хувь байжээ. Тиймээс дээрх үзүүлэлтээр татварын алдангийг тооцох бололтой.
Ж.ГЭГЭЭ