
Төрийн ордонд нэгэн өвөрмөц үзэсгэлэнгийн нээлтийг 12.00 цагаас хийх гэж байна. ОХУ-ын Эрхүү хотын “Гороо” уран зургийн галарейгаас барималч Петр Гармаев, Дмитрий Буджаб, Гэсэр Зодбоев нарын зэс хөөмөл баримлуудаас энэ үзэсгэлэнд дэлгэн байрлуулжээ. Уг арга хэмжээг УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, ОХУ-ын Төрийн Дум дахь Орос-Монголын парламентын бүлэг, Монголын уран зургийн галарей, Эрхүү хотын “Гороо” галарей хамтран зохион байгуулж буй ажээ. Барималчдын бүтээлд буриад зоны ахуй, амьдралыг голчлон дүрсэлжээ.
Д.ОЮУН