Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Арвин нар жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгодог зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог зээлийг арилжааны банкаар дамжуулалгүй, Хөгжлийн банкнаас шууд иргэд, аж ахуйн нэгжид олгодог болбол ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн амьжиргаа дээшилнэ. Өнгөрсөн хугацаанд дээрх зээлүүдийг арилжааны банкуудаар дамжуулан олгох явцад хүү нь өсч, баталгаа шаардаж байгаагаас ажилгүйэл, ядуурал буурахгүй бахь байдгаараа явж ирлээ. Гэтэл Засгийн газраас жил бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж ярьдаг, УИХ-аас энэ чиглэлээр тодорхой хөтөлбөр, хөрөнгө мөнгийг нь батлаад явуулдаг ч, арилжааны банкууд дээр очоод бүдгэрдэг боллоо. Орон нутагт очихоор ажилгүй, орлогогүй иргэд олон. Зээл авъя гэхнээ тэр нь баталгаа шаарддагын дээр хүү өндөртэй гээд бэрхшээл их байна. Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагаа зөвхөн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэнэ гэж явцуурхалгүй, ажлын байр бий болгох хөтөлбөрт ч зээл олгодог байхаар зохицуулж өгөх нь чухал байна” гэлээ.

Харин Сангийн сайд С.Баярцогт “Хөгжлийн банк бол УИХ-аас баталсан нийгмийн том хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олгож байгаа зээлүүдийг Хөгжлийн банкууд дээр татвал манай банкны систем эмзэг учраас шууд унана” гэлээ.

Одоо байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан саналын томъёоллоор санал хурааж байна.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж