
Нийслэл хотын ойролцоох оршуулгын газрууд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, хотын иргэд нь шарил дундаа амьдрах болсоор удаж буй. Тэр ч байтугай ил гарсан шарилыг нохой шувуу сэглэсэн ч байдаг. Тиймээс “Улаанбаатар буян” компани эхний ээлжинд 25 мянган шарилыг чандарлахаар болжээ. Шарилыг чандарлахдаа ирэх хавар хүртэл буюу зургаан сарын хугацаанд талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрлийг авах аж. Хэрэв ар гэрийнхэн нь заасан хугацаанд холбоо барихгүй бол шарилыг шууд чандарлах юм байна. Тус компанийнхан ирэх оны эхнээс Далан давхарын оршуулгын газраас эхлэх шарилыг чандарлаж, газрыг чөлөөлөн мод, зүлэг тарьж цэцэрлэгжүүлэх аж.
С.Отгон