Ерөнхийлөгч Пиньера ХБНГУ-ын ерөнхийлөгч Christian Wulff-ийн хүндэтгэн барьсан зоогны үеэр хүндэт зочдын сэтгэгдэл бичдэг дэвтэрт “Deutschland uber alles” буюу Герман бүхнээс илүү гэсэн утгатай үг бичсэн нь фашист германий үеийн сүлд дууллын нэг мөр байсан бөгөөд эдүгээ уг мөрийг хассан ажээ.
Suddendeusche Zeitung сонинд бичснээр Пиньераг сэтгэгдлээ бичиж байхад ХБНГУ-ын ерөнхийлөгч хажууд нь уншаад зогсож байсан боловч гайхаж харахаас өөр болиулах боломж олдоогүй аж.
Тухайн үед ерөнхийлөгч Пиньера 1950-1960-аад оны үед сургуульд сурч байхдаа герман гаралтай санваартнууд уг өгүүлбэрийг байнга зааж, цээжлүүлдэг байсан гэж чухам ямар утга учиртай өгүүлбэр байсныг мэдээгүй гэдгээ тайлбарласан ажээ.
ХБНГУ-ын ерөнхийлөгчийн тамгийн газрын албаны эх сурвалжаар ерөнхийлөгч Пиньерагийн бичсэн сэтгэгдлийн уг хуудсыг устгаж, шинээр сэтгэгдлээ бичиж өгөхийг Чилийн ерөнхийлөгчөөс хүсээд байгаа юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг