
X бага хуралдаанд 12 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Олон улсын цагаачлалын байгууллагын захирал Лаура Томпсон, дэд захирал Эрнан Олгин зэрэг төлөөлөгчид оролцож, энэ оны арваннэгдүгээр сарын 8-11-нд Мексик улсад цагаачлалын асуудлаар болох Дэлхийн форумыг хэрхэн бэлтгэн явуулах асуудлыг хэлэлцэж буй ажээ.
Боливи улсын ерөнхийлөгч Эво Моралес Иран улсад айлчлал хийж байгаа тул хуралдаанд оролцоогүй бөгөөд Моралес АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад хандан гадаадын цагаач иргэдийг гэмт хэрэгтнүүд мэтээр үздэг хууль тогтоомжийн заалтыг зөөлрүүлэхийг уриалж байсан удаатай аж.
Боливийн тоо бүртгэлийн албанаас гаргасан мэдээллээр Аргентин, Испани, АНУ, Бразил зэрэг оронд боливийн 2,3 сая цагаач иргэд ажиллаж, амьдарч байгаа юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг