“Сочи-2014”-т шинэ төрөл нэмэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

“Сочи-2014”-т шинэ төрөл нэмэгдэж магадгүй

Олон улсын олимпийн хорооны удирдах гишүүд даваа гаригт хуралдаж, ОХУ-ын Сочи хотноо болох 2014 оны өвлийн олимпийн наадмын хуваарьт спортын долоон төрлийг нэмж оруулах талаар хэлэлцсэн байна. Эцсийн шийдвэрийг 2011 онд гаргахаар хойшлуулсан ч ОУОХ-ны мэдээлснээр эдгээр спортын төрлүүд өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтах тун боломжтой гэнэ. Тэдгээр долоон төрлийн тухайд эмэгтэйчүүдийн цанын харайлт, уулын цана болон сноубордын slopestyle төрөл, цанын halfpipe төрөл, биатлоны холимог буухиа мөн уран гулгалт болон чарганы багийн  төрөл аж.

Энэ талаар ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс “Уур амьсгал нааштай байгаа. Удирдах зөвлөлийн гишүүд эдгээр спортын төрлийг олимпийн хөтөлбөрт оруулах тал дээр нааштай хандаж байгаа” гэсэн байна.

“Ванкувер-2010” олимпийн наадамд эмэгтэйчүүдийн цанын харайлтын төрлийг багтаахаар ярилцаж байсан ч энэ төрөлд өрсөлдөх элит тамирчдын тоо цөөн байсан учир хоёр ч удаа шийдвэрээсээ буцсан юм. Дараа нь эмэгтэй цанын харайлтын тамирчид Канадын дээд шүүхэд гомдол гаргасан ч ОУОХ-ны шийдвэрийг хэвээр үлдээж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж