2 сая ам.долларын даруулга

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

2 сая ам.долларын даруулга

Ирэх сард болох Victoria’s Secret-ийн ээлжит загварын шоуны үеэр тайзнаа толилуулах хоёр сая ам.долларын үнэтэй Fantasy хөхний даруулгыг амилуулах супермодель Adriana Lima энэхүү үнэтэй, тансаг хөхний даруулгаа олны өмнө ил гаргажээ. Италийн үнэт эдлэл зохион бүтээгч Дамианитай хамтран бүтээсэн хөхний даруулга нь 3000 ширхэг эрдэнэ шигтгэсэн бөгөөд зургаан хүн 1500 цагийн хугацаанд гараар нямбайлан урласан байна.

Adriana-г хоёр саяын үнэтэй хөхний даруулгатай олны өмнө гарахад бүхэл бүтэн хамгаалалтын баг ажилласан гэнэ. Учир нь Fantasy хөхний даруулга нь 142 каратын цагаан алмаз, молор болон индранил чулуутай юм.

Дашрамд сануулахад, арваннэгдүгээр сарын 30-нд болох Victoria’s Secret-ийн загварын шоуны үеэр Бразилийн модель Adriana Lima энэхүү хөхний даруулгатай тайзнаа гарах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж