Бельги гаралтай Корали Геверс Дэлхийн банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгчөөр томилогдлоо. Тэрбээр 1996 онд Дэлхийн банкинд зөвлөхөөр ажилд орж байсан бөгөөд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн туслах, эдийн засагч, ахлах эдийн засагч, төслийн удирдагч зэрэг албан тушаал хашиж байжээ. Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгчийн албанд зөвлөх хийдэг.
Хатагтай Геверс Белгийн Намурын их сургуулийг эдийн засгийн ухааны магистр, АНУ-ын Жон Хопкинсын их сургуулийн олон улсын харилцааны магистр зэрэг хамгаалжээ. Тэрбээр Аршад М.Саидын оронд Монгол улсад ажиллах юм.