Төсөв татахаар “уралдаж” байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Төсөв татахаар “уралдаж” байна

УИХ дахь МАХН-ын бүлгийн хаалттай хуралдаан үргэлжилж байна. Түүгээр 2011 оны улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа аж. Гишүүд тойрог руугаа төсвийн хөрөнгөөс татахаар “уралдаж” байгаа бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн төсөв тул нэлээд тархай бутархай зүйлд төсвийн хөрөнгө цацагдаж болзошгүй байгаа юм байна. Томоохон хөрөнгө оруулалтад бус худаг ус, сургууль, цэцэрлэгийн байрны засвар зэрэгт төсвөөс хуварилуулах сонирхол байгаагаас гадна Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт сар болгон 20 мянган төгрөг олгохоор төлөвлөсөн нь инфляцийг есөн хувьд барина гэсэн ирэх оны Мөнгөний бодлогын зорилтыг 20-32 хувьд хүргэж мөнгийг үнэгүйдүүлж мэднэ гэсэн болгоомжлол бүлгийн хаалттай хуралдааны үеэр дуулджээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж