Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах сарын аян үргэлжилж байна

“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд Архангай аймгийн БОАЖГ, Хүмүүн цогцолбор ll сургуулийн VIII ангийн багш, сурагчид хамтран “Цэвэр орчин-Цэнгэг ус” уриан доор хог цэвэрлэгээний өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд БОАЖГ-ын дарга Ц.Дорждагва болон холбогдох мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилчид ll сургуулийн VIII ангийн сурагчид, анги удирдсан багш нар оролцсон юм. Энэ ажлын хүрээнд Булган уулын дурсгалт газрын баруун зүүн талаас ундран гардаг “Ганц мод”, “Жамган” /нэртэй/ зэрэг рашаан булгуудын орчмын хог хаягдлыг цэвэрлэв.
“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы хүрээнд  зохион байгуулсан уг ажлын гол ач холбогдол нь хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд залуучуудын экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх, иргэд олон нийтийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.

Арга хэмжээний үеэр Булган уулын хоёр талаар 2-3 км газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн багш сурагчдад байгууллагын танилцуулга, байгаль орчин, экологи, танин мэдэхүйн ном товхимол, гарын авлага материал тараав. Цаашид энэ үйл ажиллагааг уламжлал болгож зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ гэж Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Болдбаатар мэдээллээ.

Г.Алдараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж