Чингэлтэй дүүргийн аравдугаар хороо “Цагаан байрны автобусны буудлаас цагаан өнгийн Excel /67-08 УБЛ/ машинтай залуус хүүхэд аваад зугтаалаа” гэсэн мэдээлэл энэ сарын 25-ны 01:00 цагт Хайрхан-42 постны жижүүрт иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн 16 настай, эрэгтэй О-г тус дүүргийн аравдугаар хорооны иргэн 19 настай, эрэгтэй Э гэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, бусадтай бүлэглэн машиндаа хүчээр суулган авч яваад Далан давхарын орчим очиж зодож, танхайрсныг үйлдэл дээр нь таслан зогсоожээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
С.Отгон