Тэргүүн шадар сайд Их Британийн төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Их Британийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр Их Британи улсын Олон улсын Оюутны хотхоны Гүйцэтгэх захирал Петер Анвил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь Их Британид суралцдаг оюутан залуучуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд манай улсын 70 гаруй оюутан уг хотхоноор дамжин суралцсан байна.

Уулзалтаар ноён Петер Анвил хэлэхдээ “Манай улсад суралцдаг оюутнуудынхаа ярианаас л танай улсын тухай төсөөлөлтэй байсан. Өнөөдөр танай сайхан оронд хүрэлцэн ирж, найрсаг ард түмэнтэй нүүр тулан уулзаж байгаадаа их баяртай байна гээд манай улсад ажил хэргийн шугмаар ирэхдээ Их Британид суралцаж байсан оюутнуудтайгаа мөн эргэн уулзах, мөн жил бүр хоёр оюутныг тэтгэлэгтэйгээр суралцуулах болсноо Монгол улсын Засгийн газарт уламжлахаар ирсэн гэлээ. Уг тэтгэлэг гурван жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд нийт 150 мянган фунт стерлингийг зарцуулах юм байна. 

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэдний саналын хүлээн авч талархлаа илэрхийлээд Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирчихсэн, уул уурхайн нөөц бололцоогоо ашиглах болсон энэ түүхэн цаг үед бидэнд нарийн мэргэжлийн өндөр мэдлэг боловсролтой боловсон хүчин нэн хэрэгтэй. Бидэнд газрын доорх баялаг үнэтэй хэдий ч,  хүнийхээ толгой доторх баялгийг ашиглах нь түүнээс илүү үнэ цэнэтэй. Ийм цаг үед та бүхэн Монголын ард түмэнд оюуны үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Б.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж