
Уг жагсаалтыг АНУ-ын домогт теннисчин Жимми Коннорс 109 тэмцээнд түрүү авснаар тэргүүлдэг бол Иван Лендль /94/, Жон МакИнрой /77/ нар удаалдаг юм.
Федерер хамгийн сүүлд 10 жилийн өмнө Шведийн нийслэл хотноо тэмцээнд тоглосон бөгөөд энэ удаад тэрбээр ямар ч алдаа гаргалгүй түрүүлж, аваргын цом өргөжээ. Тэрбээр “Арван жилийн өмнө энд юугаа ч мэдэхгүй л ирж байлаа. Харин энэ удаад хүн бүр надаас том амжилт хүлээж байсан. Ялалтаас өөр юу ч байсан гэсэн сэтгэлд хүрэхгүй. Би сайхан тэмцээнд оролцлоо, финалын тоглолт үнэхээр ширүүн болж өнгөрсөн. Флориан маш сайн байлаа. Ялсандаа баяртай байна” хэмээн ярьжээ.
Дашрамд сануулахад, Федерер 2010 онд Австралийн нээлттэй тэмцээн болон Цинциннатийн мастеруудын тэмцээнд аваргалсан юм.