С.Баярцогт сайд мөнгө олохоо амлав

Хуучирсан мэдээ: 2011.02.10-нд нийтлэгдсэн

С.Баярцогт сайд мөнгө олохоо амлав

Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар дахин маргалдав. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс болж нэгэндээ харшилтай болсон түшээдийн энэ удаагийн маргаан Сангийн сайдын амлалтаар намжсан юм. Тодруулбал, нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэхэд наад зах нь 350 тэрбум төгрөг шаардлагатай гэх судалгаа байгаа талаарх яриа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурлын үеэр өрнөхөд Н.Батбаяр гишүүн “С.Баярцогт энэ мөнгийг олоод ирж чадна биз дээ. Оюутолгойгоос гадныхан хангалттай ашиг олж байхад чи иймхэн мөнгө олж чадах уу” гэж Сангийн сайдыг өгөв. Хариуд нь Сангийн сайд “Н.Батбаяр гишүүнийг ойлшохгүй юм. Та намайг 2008 онд Монголд байж болохгүй. Явж мөнгө олж ир гэж байсан. Мөнгө олоод ирэхээр бас элдвээр хэлэх юм. Ярьсандаа л бай даа” гэж эгдүүцэв. Н.Батбаяр гишүүн “Мөнгө олж чадах юм уу. Чадах бол хурлын протоколд тэмдэглүүл” гэж тулгахад Сангийн сайд “Чадна. Чадсаар ч байгаа” гэж дуугаа өндөрсгөв.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж